ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧИЙГ 1000 НЭГЖЭЭР УРАМШУУЛНА
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.
Хуралдаанаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын Залуучуудын Холбооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч дээрх агентлагаас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичигт, Үүрэн холбооны оператор компаниуд /Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/ нь саналаа өгсөн сонгогч бүрд 1.000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг мэдэгджээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү санаачилгыг дэмжив гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
URL: