Чингис бондноос 400 сая л үлдсэн
Монгол улсыг асар том бүтээн байгуулалтаар энэ зунаас дарна хэмээн ард иргэддээ амласан алдарч “Чингис бонд”-ын мөнгөний анхны хүүг хэдхэн хоногийн өмнө төлсөн. Чингис бондын хүүгийн менежментийг Монголбанк хариуцан ажиллаж байгаа гэдэг. Тиймээс Засгийн газраас нэг ч төгрөг гаргалгүй Монголбанк энэ удаагийн хүүг төлсөн гэнэ. Одоогоор бондын мөнгөөр санхүүжүүлсэн эхний ажилууд үр дүнгээ өгч байгаа гэнэ. Энэ мөнгөнөөс 25-30 тэрбум төгрөгийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа аж. Учир нь хөдөө орон нутгийн иргэд аймаг сумдын эмнэлгийн оношлогооний салбар анхааран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс иргэдийн хүсэлтийг ийнхүү биелүүлж байгаа гэнэ. Энэ мэтээр Засгийн газраас төлөвлөж баталсан төслүүдэд санхүүжилт хийн өнөөдрийн байдлаар бондын мөнгөнөөс 400 орчим сая доллар үлдсэн гэлээ. Үлдсэн нь хүүнд зарцуулагдав уу хүссэн хүсээгүй төлөвлөгөөтэй төлөвлөгөөгүй ажилд зориулагдав уу гэх талаар бид тодруулан мэдээлнэ
URL: