“Барс” захын арын замд аймшигт осол болжээ
Баянгол дүүргийн “Барс” захын арын замд өчигдөр орой 22.00 цагт мотоциклийн жолооч зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж онхолдсоны улмаас өөрийн болон явган зорчигчийн амь насыг хохироосон хэрэг гарчээ.
Сүүлийн үед мотоциклийн жолооч нар орон сууцны хороолол, хотын дотор, харанхуй үед, хөдөлгөөний нягтрал ихтэй орчинд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргах нь их байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Г.Сүрэн
time.mn
URL: