С.Баярцогт УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэхээр болсон уу?

 

bayartsogt

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний эхнэртэй холбоотой их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийн талаар УМБГ-аас мэдээлээд байгаа.

Харин УИХ-ын дарга З.Энхболд түүнийг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах санал тавьсан гэж мэдээлж байсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоогоор 14 хоног завсарлаад байгаа. Тиймээс хуралдаанаар түтгэлзүүлэх боломжгүй учир өөрөө ийн түтгэлзэж байна гэсэн таамаглал байна. Үүнтэй зэрэгцэн С.Баярцогтыг ч УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж шалгуулахаар боллоо гэсэн бор шувуу нисч байна. Хэрвээ энэ үнэн бол УИХ-ын хоёр ч гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулж мэдэх нь.


URL:

Сэтгэгдэл бичих