Засгийн газрын үнэт цаасыг арилжааллаа
Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд арилжиж эхэлснээс хойш 29 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 1.13 их наяд төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.
Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулж, долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулж эхэлснээс хойш хүүгийн түвшин тогтмол буурч, анх 13.27 хувийн хүүтэйгээр арилжаалж эхэлсэн Засгийн газрын ижил хугацаат үнэт цаасны хүү 9.7 хувь хүртэл буураад байна.
Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын ажиллагааг 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар дөрвөн удаагийн арилжаагаар 50 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалсан байна.
/Улс төрийн тойм/
URL: