Э.Бат-Үүл дарга хүүгийнхээ брокерийн компаниар гэр хорооллын барилгажуулах хүслээ гүйцэлдүүлнэ
Үнэндээ Б.Чулуудайг “Brix” хэмээх шөнийн цэнгээний эзэн, “Сонор” студи, “Чугу” компанийг толгойлж байсан гэдгээр л нь мэдэх юм. Гэтэл тэрбээр гэнэт л дуу хөгжим сонирхохоо больж. Б.Чулуудай 2011 оноос эхлэн брокер диллерийн компанийн захирлын албыг хүлээн авчээ. Тодруулбал, Эрхэм хотын мээрийн хүү Б.Чулуудай нь 2011 оны аравдугаар сарын 28-нд “Гранд лайн” компанийн захирлаар томилогдсон байдаг байна. Үүнээс өмнө “Гранд лайн” компани нь Ховд аймагт брокер диллерийн үйлчилгээ үзүүлж байсан аж. Харин тус компанийг үүсгэн байгуулагч Б.Ганзориг өөрийн 100 хувь хувьцааг Б.Чулуудайд худалдаж компанийн эрхийг шилжүүлсэн байна. Ингэснээр Б.Чулуудай өөрийн гэсэн брокер диллерийн компанитай болсон нь энэ аж.
Гэтэл брокерын компани яагаад гэнэт барилга барихаар болчихов гэдэг асуултын хажуугаар дуугүй өнгөрч чадсангүй. Нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажлыг хариуцан хийхээр бараг л 100 гаруй компани өрсөлдсөн. Тэднээс дээрх найман компани шалгаран үлдсэн байна. Шалгарсан найман компани нь тус бүрдээ л арав гаруй компанитай өрсөлдсөн байж таарч байгаа юм. Өрсөлдөгчид ч мэдээж салбарын салбартаа өөр өөрсдийн гэсэн туршлагатай. Гэтэл яагаад брокерийн компани барилга барих гээд зүтгээд байна вэ.
Иймээс хотын даргаа танаас “Гранд лайн” гэх брокерийн компани яагаад барилга барих тендерт ялан тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж явна вэ, гэдгийг асуух хэрэгтэй байх. Энэ чинь нөгөө эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж Ашиг сонирхолын зөрчил гаргаж байгаа хэлбэр биш гэж үү. Эрхэм дарга та ингэж шударга бус хувиарлалт хийгээд байх юм бол удахгүй дүүргүүдийн засаг дарга нар чинь эхнэр хүүхэд, хүргэн бэрийн асуудал үүсгэж шуугиан тарих вий. Үгүйсгэх аргагүй л дээ. Учир нь та өөрийн албан тушаалаа ашиглан хүүгийнхээ брокерийн компанид барилгын тендер өгчихсөн шүү дээ. Бүр болоогүй ээ. Хамгийн байрлал сайтай буюу Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танай хүү Б.Чулуудайн “Гранд лайн” хариуцан хийхээр болсон. Энд барилгажуулах ажлыг эхлүүлэхэд бараг л санаа зовох юм байхгүй. Ногоон гэрлээр барилгажих боломжтой. Өөрөөр хэлбэл хамгийн ашигтай, ус, дулаан, цахилгаандаа бараг л асуудалгүйгээр холбогдох хэсэг юм. Ингээд барилгын салбарт сураггүй байсан таны хүүгийн компани гэнэт л цахиур хагалан гарч ирээд нийслэлийн иргэд ирээдүйг гэрэлтүүлэх нь.
Хотын дарга таны гэр хороолыг барилгажуулах санал ч супер байсан. Харин хүүгийнхээ бизнесийг дэмжихээр туршлагагүй, тулгуургүй компаниар иргэдээ сууцтай саналд “F” үнэлгээ өгмөөр байна.
Брокер диллерийн компани барилга барих нь гэдэгт та яагаад ингэж итгэл төгс байна вэ. Зарим хэвлэлээр таны хүүгийн компани болох “Гранд лайн” нь тухайн цаг үедээ л хэвлэлээр бүрээр бичигдэж муу, нэр луу дансаа уншуулсан нэгэн компанийн халхавч гэх юм билээ. Ингэж хардахад буруу өгөх ч аргагүй. Ямар ч эрүүл ухаанаар бодоход брокерийн үйл ажиллагаа эрхэлдэг компани барилга барина гэдэг нь хачирхалтай бөгөөд инээдтэй хэрэг. Харин энэ нь эрхэм хотын дарга болоод таны хүүгийн сэтгэлд багтаад байгаа нь бүүр ханиадам болох зүйл биш үү.
П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
URL: