Ц.Элбэгдорж: Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу 6 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өндөр хаан сумын иргэд сонгогчидтой уулзаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм. Уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар оролцлоо.
Хэнтийчүүд Эзэн Чингисийн өлгий нутгийнхан гэдгээрээ бахархдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр ард түмнийхээ итгэлийг хүлээж дахин төрийн тэргүүнээр сонгогдвол Хэнтий аймагт Чингисийн цогцолбор байгуулан, аймгийг Чингис хотхон хэмээн нэрийдэх, Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх боломж буйг дуулгасан. Мөн МАН, болон МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын мөрийн хөтөлбөрт орсон сайн зүйлийг авч хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон юм. Хэнтий аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уухайлан дэмжиж уулзалт халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.

Тэрбээр Хэнтий аймгийн уулзалтын дараа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Налайх дүүргүүдэд ажиллах юм байна
URL: