100 хүмүүжигч цалинтай ажиллаж эхэлжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүжигчдийг тогтмол ажлын байртай болгох зорилгоор ШШГЕГ-ын харьяа Багануур дүүргийн чанга дэглэмтэй Хорих 427 дугаар ангийн дэргэд тоосгоны үйлдвэр барьж, энэ сарын 10-нд ашиглалтад оруулжээ.
Тус тоосгоны үйлдвэрийн шатаах зуух нь 16 амтай бөгөөд нэг удаа 100-110 мянган ширхэг тоосго шатаах, тоног төхөөрөмж нь өдөрт есөөс арван мянган тоосго хэвлэх хүчин чадалтай аж.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт 100 хүмүүжигч цалинтай ажиллаж эхэлсэн байна.
Ийнхүү хүмүүжигчид тогтмол ажлын байртай болсноор бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж, ар гэртээ цалингаа зориулах боломж бүрдэж байгаа юм.
URL: