“Авзагатрейд”-ын П.Мэндбаяр Ё.Отгонбаяры хэрэг босож ирэнгүүт АН-д элсжээ
Мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бүрэн эрхээсээ татгалзах тухай бор шувуу нисэж эхлэсэн. Бүр энэ тухайгаа намын нөхөдтэйгээ зөвлөлдөж яваа гэнэ. Хэрвээ Ё.Отгонбаяр улс төрийн эр зориг гаргавал МАН хариуцлага хүлээх чадвартайг олон нийтэд харуулж энэ нь цаагуураа намын нэр хүндийг өсгөж нэр дэвшигчид нь сайнаар нөлөөлнө гэсэн хүмүүс ч байна. Хэрвээ гишүүн бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзвал 14 хоногийн дотор дахин сонгууль зарлаж, 30 хоногийн дотор явуулах хуультай. Бүх зүйл бараг гэрлийн хурдаар явагдаад өнгөрөх тул П.Мэндбаяр ийнхүү яаран АН-д элсжээ. Угаасаа Булганд энэ намаас гавъяат барилгачинг эс тооцвол хүчтэй хүн байхгүй. Цагтаа БСШУ-ны сайд байхад нь өчнөөн тендер салгаж байсан хүнээ хазгай гишгэхэд нь суудлыг нь авах гэж зүтгэдэг нь хүн чанарын хувьд муухай хэрэг. Гэхдээ манай улстөрчдөд ёс зүй зарчим гэж байдаг биш. П.Мэндбаяр нь алтан нутаг болсон Ё.Отгонбаяраас яамных нь ихэнх тендерийг авсан гэдэг. Лав л Булганы бүхий л сургууль соёлын барилгыг “Авзагатрейд” барьж бантагнуулж ирсэн. Мөн Дорнод аймгийн төвийн 640 хүүхдийн сургуулийн барилгыг барих гэж ёстой нэг зовоох шиг болсон. Одоо хүртэл юм хум нь дутуу тэр сургуулийг харсан хүмүүс “гавъяат барилгачин хүний барьсан барилга мөн үү” гэж гайхдаг гэсэн.
nuuts.mn
URL: