Үүл даргад шидэт дохиурыг нь өгчихсөн ш дээ

bat_uul_guaiҮүл дарга нийслэлийг хаусжуулаад, айл бүрийн хашаанд халуун хүйтэн ус, бохирын шугам татаад, Улаанбаатарыг утаагүй цэвэрхэн “Азийн цагаан дагина болгоно” хэмээн “утопи” мөрөөдөл дэвшүүлэн ард түмнийг “хошгоруулж” нийслэлийн сонгуульд ялалт байгуулсан цагаас хойш жилийнхээ ойн дээр ирэх гэж байна.

Засгийн газар 100 хоногийнхоо ой “мойг” тэмдэглэж, хийсэн хийгээгүй баахан ажилаа тайлагнадаг юм билээ. Харин Үүл дарга жилийнхээ ажлыг нэг дүгнээд нийслэлчүүдэд тайлангаа тавих болсон л баймаар. Эсвэл “Өнөөх халуун хүйтэн усны болон бохирын шугам, хаусууд хаачив аа, харин ч та дахин төлөвлөлт нэрийн дор бидний хашааны жаахан газрыг барилгын компаниуд, ашгийн төлөөх бизнесийн байгууллгуудтай хамтарч хямд үнээр төрийн нэр далайлган булааж, дээрэмдэж авах гээд байна уу, хашаагүй, орон сууцгүй өчнөөн айлууд үерийн ам дагуу, далан дотор амь дүйн амьдарч байна.

Тэднийг орох оронтой болгодоггүй юм аа гэхэд ядаж багахан ч гэсэн хоргодох хашаатай болгож болохгүй байна уу” хэмээн уурсах гэр хорооллынхонд чулуугаар шидүүлэн хөөгдхөөсөө айгаад байгаа юм уу. “Хэрвээ надад шидэт дохиур байдагсан бол бүх бэрхшээлийг ганцхан дохиод арилгах сан” хэмээн та саяхан нэгэнтээ ард түмнийг даажигнажээ. Тэгвэл ард түмэн таныг ажил хийх багаар нь сонгож, “эрх мэдэл” хэмээх шидэт дохиурыг өгсөн бус уу. Гэтэл нийслэлд зам засч байгаа, газар шорооны ажил хийж байгааг хархаар даан ч нэг анхиагүй, доожоогүй харагдах юм аа.

Манайхаас өөр газар томоохон хотуудын доторхи замыг ганцхан шөнө хаагаад л, олон компаниуд зэрэг ороод л, өглөө нь цэмцийсэн зам нээчихдэг гэсэн. Түүн шиг Улаанбаатарын зуун айлын гүүр, опицерийн зам, нэг дүгээр хорооллын саппорогийн тойрог зэрэг одоо засвартай байгаа зам дээр хэд хэдэн компанийг зэрэг оруулаад ганцхан шөнийн дотор цэмцийлгэх боломж бий юу гэвэл бий. Бүр хашлага, явган хүний зам, орчны тохьжилт дээр тус бүрд нь олон компанийг зэрэг оруулвал цаг хугацааны хувьд хурдлуулж болох сон. Эсвэл нэг компани дангаараа бүх ажлыг гүйцэтгээд, бүх мөнгийг нь ганцаараа авах гээд л “даахгүй нохой булуу хураах”-ын үлгэрээр цаг алдан, ард иргэдийг бухимдуулж, өөрөө ч ядарч суудаг юм болов уу даа.

/Цаг.мн/


URL:

Нэр: Batuul Огноо: 1 January 2015

Miniih tegeed yadiin

Сэтгэгдэл бичих