“Пистонс” шинэ дасгалжуулагчтай боллоо
NBA-ын “Портлэнд Трэйл Блэйзерс” (2001-05) болон “Филаделф 76” (2005-08) багуудыг дасгалжуулж байсан туршлагатай Маурис Чийкс “Детройт Пистонс” багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо.
Тэрээр дээрх хоёр багийг удирдах хугацаанд 284 хожил авч, 286 тоглолтод хожигдсоноор 49,8 хувийн амжилт үзүүлжээ.
Чийкс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Оклахома Сити Тандер”-ын туслах дасгалжуулагчаар ажилласан. Тэрбээр Рассел Уэстбрукийг лигийн шилдэг холбон тоглогч болоход ихээхэн тусалсан бөгөөд “Пистонс”-ын зүгээс түүнийг залуу тоглогчдын ур чадвар хөгжүүлэх тал дээр сайн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
Өдгөө 56 настай энэ эрхэм ирэх улирлаас “Пистонс”-ыг плей-оффын баг болгохоор ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Пистонс”-ын хувьд найман жил дараалан плей-оффт шалгарч, 2004 онд түрүүлж байсан. Гэхдээ сүүлийн дөрвөн жил плей-оффт шалгарч чадаагүй билээ.
Эх сурвалж:Score Studio
URL: