Чехийн Ерөнхий сайд эхнэрээсээ саллаа
Дэлхийн улс төрийн томчууд ээлж дараалан эхнэрээсээ салдаг мода дэлгэрч эхлэв бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэдхэн хоногийн өмнө гэр бүлээ цуцлуулахаар болсноо зарласан бол одоо Чехийн Ерөнхий сайд Петр Нечас 25 жил ханилсан эхнэрээсээ салахаар шийдсний мэдэгдсэн байна.
Гэхдээ В.Путиныг бодвол Нечас гэр бүл цуцлуулах тухай өргөлдлөө шүүх өгөөд амжснаа мөн дурьджээ.
“Энэ хувийн хэцүү асуудлыг хэн хэнийг хүндэтгэж, гол нь хүүхдүүддээ хүнд тусахааргүйгээр шийдэхийг зорьж байна” гэж Петр Нечас мэдэгджээ. Нечас их сургуульд байхдаа эхнэртэйгээ танилцан гэрлэж, 25 жил амьдрахдаа 4 хүүхэдиэй болжээ.
Гэр бүл цуцлуулсны дараагаар хүүхдүүд эх дээрээ үлдэх юм байна. Түүний өмнө Чехийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Мирек Торопанек мөн эхнэрээсээ салж байжээ.
Р.Гэгээ
new.mn
URL: