Жүжигчин Дөлгөөн эротик кинонд тоглоно

“Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн Дөлгөөнийг “найз залуутай болжээ” хэмээн шар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Тэрээр тус мэдээллийг ор үндэслэлгүй мэдээлэл бишээ, би хайртай хүнтэй хэмээн хэлж байсан жүжигчин бүсгүй маань саяхан өөрийн “facebook” хуудаснаа найз залуутайгаа хамтдаа авхуулсан зургаа постолсон байна.

Жүжигчин бүсгүй 10 жилийн сурагч байх үеэсээ үерхсэн найз залуугаасаа таарч тохирохгүй болоод салсан аж. Тэгээд төд удалгүй нүдэнд дулаахан залуутай болздог болж, бас хайртай ч болсон төдийгүй шинэ найз залуутайгаа тун их аз жаргалтай байгаа гэдгээ ойр тойрныхондоо дуулгадаг гэнэ.  Ямартай ч эх сурвалжийн мэдээллэснээр түүний шинэ найз залуу нь Дөлгөөний рекламд тоголдог Next ажилладаг бийлэгжүү айлын хүү Очироо гэх залуу аж. Түүний найз залуу нь Хятадад сурч байсан бөгөөд даруухан, боловсролтой гэгддэг юм билээ. Өдгөө хосууд нэг гэрт амьдарч байгаа бөгөөд жүжигчин бүсгүй найз залуугийнхаа мөнгөнд нь болоогүй хэмээн ярилцлага хүртэл өгсөн аж.

Дашрамд дуулгахад одоохондоо гэр бүл болох болоогүй байгаа жүжигчин бүсгүй гэрлэх хүртлээ эрх чөлөөгөө эдэлж, эротик кинонд тоглохоос татгалзахгүй гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ.

www.barimt.mn Д.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих