Дуучин Б.Амархүү “Сахиусан тэнгэр”-тээ хаягдлаа

ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “UB Palace”-ын концертын их танхимд “Гэртээ хүрэх зам” нэртэй бие даасан тоглолтоо хийх үедээ загвар өмсөгч О.Ариунзултай хослон бүжиглэж,  “Энэ бол миний хайртай бүсгүй” хэмээн олны өмнө хайраа илчилж ихээхэн сенсааци тарьсан цаг саяхан мэт. Тэгвэл хосууд Москва хотноо хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа юм.
Гэвч сүүлийн үед дуучин Б.Амархүүгийн найз бүсгүйн нэрээр танил болсон  О.Ариунзулыг  “Miss Russia International-2013” тэмцээний тэргүүн титмийн эзэн болж зангаа хувиргаж эхэллээ хэмээн ойр дотныхон нь шивэр авир хийх болжээ. Учир нь дуучин Б.Амархүүгийн хайрыг татсан бүсгүй түүнийг гэрлэх санал тавьсан ч огт хүлээж аваагүй бөгөөд өдгөө бүр хамтын амьдралаа эцэслэсэн гэнэ.

www.barimt.mn Д.Саруул

 


URL:

Сэтгэгдэл бичих