Эмирийг шүүмжилж жиргэснийхээ төлөө хоригдох ял сонсчээ

8441bf160ab2e821bigКувейтын нэгэн эмч бүсгүй улсынхаа эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль Сабахыг “Twitter”-т шүүмжилснийхээ төлөө шүүхээс 11 жилийн хоригдох ял сонсчээ.

Багш мэргэжилтэй, 37 настай Худа Аль-Ажми хэмээх эмэгтэй Шейх Сабах Аль-Ахмад Аль Сабахын дэглэмийг эсэргүүцсэн утгатай жиргээ бичсэн байна. Шүүхээс түүнийг шашны ёс заншлыг гутаан доромжилж, үүний эсрэг уриалга гаргасан хэмээн яллажээ.

Кувейтын Хүний эрхийн байгууллагын захирал Мохаммед Аль-Хумайди AFP-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол хувь хүний үзэл бодлыг үл тоосон бусармаг үйлдэл юм. Худа Аль-Ажмиг буруутгасан үндэслэл нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэжээ.

Гэсэн ч исламын хатуу ёс жаягтай тус улсад эмирийг шүүмжлэх нь улс орны гэмт хэрэгт тооцогддог. “Twitter”-тээ ийм зүйл бичсэнийхээ төлөө өнгөрсөн оны аравдугаар сард нэгэн эмэгтэй шүүхээс таван жилийн хоригдох ял сонсож байв.

Газрын тосоор баялаг Кувейтын эрх баригчид сөрөг хүчний шаардлагуудыг авч хэлэлцдэггүй бөгөөд эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг хүчээр, эсвэл их хэмжээний мөнгө өгч тараадаг. 2011 оны хавар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр эрх баригчдын зүгээс иргэдэд нэг удаад 20 мянган ам.доллар олгох шийдвэр гаргаснаар хөдөлгөөн тарсан билээ.

Д.Түвшинтөр
time.mn

URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих