Б.Сугаржаргал анх удаа алтан медаль хүртжээ
АНУ-ын баруун эрэг Калифорни мужийн Алмеда хотноо өнгөрсөн долоо хоногт Жюү жицүгийн олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнээс Монголын баг тамирчид нийтдээ 12 медаль хүртжээ. Энэ амжилтаараа тэд багаараа хоёрдугаар байрт шалгарсан байна.
Манай багийнхан энэ тэмцээний өмнө 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн билээ.
Тэгвэл манай цагаан өмсгөлтнүүдийг энэ сарын 15-нд Санта Круз хотноо болох олон улсын нээлттэй тэмцээн хүлээж байна.
Саяын тэмцээний медальтнуудыг танилцуулбал:
Жиү Жицүгийн өмсгөлгүй буюу Но Ги төрлийн 82 кг-ын жинд барилдсан Б.Батбаяр хүрэл, +100 болон +100 нээлттэй барилдаанд “Женко” клубын тамирчин Б.Сугаржаргал алт, хүрэл медаль, харин эмэгтэйчүүдийн 74 кг-д өрсөлдсөн М.Сугар хүрэл медаль хүртсэн юм.
Д.Жавхлан /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: