“Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү согтуу жолоо барьж осол гаргалаа
“ЭРЭЛ” ийн Эрдэнэбатын хүү согтуугаар машин жолоодож яваад аймшигт осол гаргаснаа юман чинээ боддоггүй бололтой.
Тэрээр 2013 оны зургадугаар сарын 09-ний ням гаригт 03-67 УБЗ дугаартай хар өнгийн Бенз маркын суудлын жижиг тэрэгтэй явж байгаад осол гаргаж нэгэн байгууллагын хашааг юу ч үгүй болтол нь нурааж, замын хажууд талын анхааруулах тэмдэгийг хуга дайрч, дээр нь өөрийнхөө машиныг толгойгоор нь урвуу харуулж, дөрвөн дугуйг нь дээш нь харуулсан байх юм.Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус ослын буруутан нь буюу жолоо барьж явсан согтуу хүн нь Эрдэнэбатын хүү Жаргалан гэсэн. Айлын том хүү. Тэрээр аавынхаа залгамж халааг авах ёстой ч харамсалтай нь өөрийн онгироо, сагсуу, эрх зан нь түүнийг ийнхүү нэг л өдөр хэцүү зүйлд хутгаж мэдэхээр болж. Тэрээр үүнээс өмнө ч хэд хэдэн удаа сенсааци тарьж, олны чихэнд муугаар дуулдаж байсан цөөнгүй тохиолдол бий
FACT.MN
URL: