Катя Зол: “Хүүгээ амьдрах орчин нь илүү сайн гэж үзсэн учраас аавтай нь үлдээсэн”…

zolЗагварын ерөнцөд өөрийн гэсэн “Katya Zol” брэнд бий болгож түүнчлэн  Ази төдийгүй Европт коллекцио дэлгэн, Нью-Йоркийн “Fashion Week”-д оролцсон гэхчлэн загвар зохион бүтээгч Г.Золцэцэг буюу Катя Золын амьдрал тэр хэрээрээ олны анхаарлыг татах болсон.

Тэгвэл тэрээр Малайзад сурч байхдаа тэндхийн иргэнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон аж. Нөхөр, хүүхдээсээ салж, Монголд ирсэн гэх мэдээлэл саяхныг хүртэл олон нийтэд хүрээгүй байсан юм.
Тэрээр  “Би хүүгээ орхиогүй. Бид өдөр бүр утсаар ярьдаг, интернэтээр харилцдаг, байнга очиж уулздаг. Үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байдаг. Ээж нь хүүгийнхээ төлөө л явж байгаа. Хүүхэд минь дутагдаж гачигдахгүй зүйлгүй байгаасай гэсэндээ би ингэтлээ хөдөлмөрлөж байгаа” гээд “Хүүгээ амьдрах орчин нь илүү сайн гэж үзсэн учраас аавтай нь үлдээсэн” гэж хэвлэлд гараад буй өөрийнх нь тухай мэдээлэлд хариулт өгсөн байна.

Duulian.mn


URL:

Сэтгэгдэл бичих