Нөхөртэй бvсгvйчvvд яагаад нууц амрагтай болдог вэ?
Тэгээд сvvлдээ хvчрэхгvйгээ мэдсэн. Салъя гэтэл салж чадахгvй, хэн хэн маань. Тийм л хайртай юм бол vнэнч байгаач гэтэл мань хvний уг зан нь хvvхэмсэг бололтой. Надад хайртай, дуртайгаа гайхаад л ажилдаа явмагц араар гэртээ залуу охидууд авч ирнэ гээч. Олон ч удаа “гардсан”. Хаяад явж ч vзсэн. Араас уйлагнаад л ирээд суучихна. Тэгээд л бахь байдгаараа. Найз хvvхнvvдийг минь, бvр төрсөн эгчийн минь өвөрт орох гэж ч дайрч байсныг нь би мэднэ. Одоо би тvvнийг засаж залруулж, зөвхөн өөрийнхөө өвөрт уяж дөнгөхгvйгээ мэдээд өөрөө өөр эрийн өвөр хайдаг болсон. Орой ажлаасаа ирэхэд миний гэрт, миний орон дотор өөр хvvхэн байсан нь мэдэгдмэгц би маргааш нь нэг биш хоёр залуутай сексддэг болсон. Ингэж өөрийгөө тайвшруулдаг гэх vv дээ.
Р. Х /32 настай/
- Би угийн сексийн хорхойтой, халуун хvvхэн. Амьдрал сонин шvv. Хvсэхэд хясна гэгчээр бурхан надад “хөлдvv” нөхөр хайрласан. Гэр бvл болсон цагаасаа эхлээд өнөөг хvртэл зургаан жил болоход би сексийн хувьд vнэндээ хvссэн хэмжээндээ таашаал авч чадахгvй л явна. Нөхрийгөө хэзээ над руу харж, хэзээ янаглах бол гэж хvлээснээс гудамжинд таарсан хэн нэг залуу руу хараад сээтэгнэсэн нь хавьгvй vр дvнтэй. Арваад хонож байж, ар урд нь гарч байж арай гэж хvслээ дарсаар ирсэн миний сексийн амьдрал даанч утгагvй. Эр хvн яагаад ийм “хөлдvv” байдгийг би ойлгодоггvй юм. Бэлгийн сулралтай юм уу гэхээр эв эрvvл, чив чийрэг бие эрхтэнтэй. Секс хvсэлгvйн дээр энэ тухай ёстой амнаасаа “А” ч гэж vг унагахгvй дээ. Би vvнийг гэр бvлийн хэт хаагдмал хvмvvжлээс vvдэлтэй болов уу гэж таамагладаг юм. Гуч дөнгөж гарч яваа над шиг бvсгvйд секс гэдэг амин дэм шvv дээ. Тиймээс би алийн болгон “хөлдvv” нөхрийнхөө нөгөөхийг хvлээж амьдрах юм бэ. Залуу нас тоотой шvv дээ. Тиймээс л халуухан нууц амрагтай болох эрэлд гараад байгаа.
Б. А /28 настай/
- Миний хувьд нөхөртөө хуурай хардуулсаар залхсан. Тиймээс ч хуурай хардуулж зовсноос нойтон… гэж шийдсэн. Би нэг томоохон компанид өндөр цалинтай офиссын ажил хийдэг. Өглөө есөөс орой 18 цаг хvртэл л ажиллана. Нөхөр маань ажлын цаг тармагц яг минут хараастай. Ажлаас гэр хvртэл зам бөглөрлөө бөглөрлөө гээд 20-30 минут л явна. За тэгээд энэ минутаас хожимдвол “ Хаана, хэнтэй, юу хийж байснаа ярь…” гээд л эрvv шvvлтэд орно доо. Сvvлийн найман жилийн туршид би ингэж ажил тармагц сvнсээ зайлтал айж, цаг харан харан гэр лvvгээ яарч ирсэн гэвэл итгэх vv. Орой vдэш найз нөхөдтэйгээ уулзаж, ярьж хөөрч сууна гэж санаад ч хэрэггvй. Тиймээс би одоо ажлын цагаар “амжуулдаг” болсон. Vдийн цайны цагаар хэн нэг эртэй аятайхан буудалд ороод гарах надад таалагддаг болоод байгаа. Саяхан яасан гээч, амралтын өдөр хvнсний дэлгvvрт тааралдсан залуутай харц шидэлцэж, хамтдаа гараад, машинд нь сексдсэн. Нөхрийгөө цаг руугаа хялалзаж, байж ядах хооронд хvнсний зvйлээ ч базаагаад, сайхан залуутай галзуу секс хийчихээд, машинаар нь хvргvvлээд гэртээ ороход сэтгэл ямар хангалуун байсныг хэлэх ч vг алга. Нөхөр яахав, намайг тарчлаадгийнхаа шанг хvртээд л цагаа хараад сууж байна биз. Би өөрийнхөөрөө тvvнийг ялж яваа юм чинь.
URL: