Компьютерын сүлжээ гэж юу вэ ?
Сүлжээний инфра бүтэцийг баримт бичигжүүлэх
Сүлжээг техник баримт бичигжүүлэх явдал нь түүнд үйлчилгээ явуулах стратегийг тодорхойлох гарч болох элдэв гэмтэл сааталыг арилгах засварлах ажилуудын үндэс болдог. Стратегийн хувьд зөв бүрэн бүтэн баримт бичиг нь дараахь үндсэн элментүүдээс бүрдэнэ.
1. Server ба ажлын станцуудын шууд тавилт
2. сүлжээний ба локал программ хангамжуудын хувилбарууд
3. сүлжээний логик карт
4. Сүлжээний физик карт
5. Кабелийн тавилтийн талаархи ба холболтын panel ууд (Fatch panel) талаархи мэдээлэл
6. Хэрэглэгчдийн талаархи өгөгдөлүүд, бүлэг хэрэглэгчдийн талаархи өгөгдөлүүд тэдгээрийн хандалтын эрхийн талаархи мэдээлэл
7. Үргэлж Тавигддаг Асуултуудын Хариултуудын Багц ҮТАХБ ийм баримт бичгүүд байх ёстой байна.
Сүлжээний баримт бичгийг үүсгэж зохион байгуулахад дараах төрлийн праграмм хангамжуудыг ашиглаж болно. Microsoft word, Correl word, Perpect зэрэг программ хангамжууд ашиглаж болно. Эдгээрийг ашиглан эхлээд материалаг эд зүйлс техник багажын талаархи хүснэгтийг хийнэ. Энэ хүснэгтэнд ямар нэг мэдээллийг авахын тулд ямар файл эсвэл программд хандах вэ гэх мэт мэдээлэлийг агуулж болно. Үүний жишээг дараахи хүснэгтэнд харууллаа. Хүснэгт1,1
Баримт бичгээс ямар нэг зүйл хаяхгүйн тулд тэдгээрийг ямар нэг хавтас үдээст хийж алдагдахгүй нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Хүснэгтээс харвал :
Жишээлбэл cleant компьютерын баримл бичгийг бэлтгэхэд дараахь эх үүсгэвэрүүдийг ашиглаж болно.
1. Windous 9X – ийн реестер. Үүний тулд реестерийн редакторыг ашиглана. Жишэлбэл Windous 95, 98 – ийн хувьд REGEDIT.EXE файл ашиглана.
2. Hwding.exe программын комплекс.
3. Dvise manager программ.
REGEDIT программын тусламжтайгаар REG гэсэн өргөтгөлтэй тусгай файлуудад реестерийндотоод агууламжууд ба реестерийн аль нэг салбар хэсгийнх нь агууламжыг хадгалж болдог. Энэ нь ердийн текст файлууд юм. HWding.exe программын тусламжтайгаар реестерийн өгөгдөлүүдийг ердийн текст хэлбэртэйгээр гаргаж хархаас гадна. RTF – тайгаар дэлгэж харж болох ба байгууламжуудын тохируулгын талаархи мэдээлэлийг хэвлэж авч болох бололцоотой байдаг. Microsoft word,Correl word гэх мэт текстийн редакторуудын тусламжтайгаар сүлжээний байгууламжуудын баримт бичгийн файлуудыг инсерт файл коммандад холбож болно. Ингэснээр RTF форматтай Wordperpect гэсэн текст редакторын орчинд экспортлох инпортлох ажлыг хийж болно. Том хэмжээний сүлжээний хувьд ихэвчлэн сегментүүд бусад зүйлсий талаар тусгаар тусгаар мэдээлэлийг олон өгөгдөрүүдийг нийлүүлж цуглуулах шаарадлга гардаг. Энэ ажилгааг хялбарчилахын тулд дээрхи аргыг хэрэглэх нь зохимжтой.
§ Дотоод сүлжээнд гарч болох пробелом асуудалуудын
веб хуудасыг хийх
Сүлжээнд үүсч гарч болдог зарим түгээмэл асуудалуудыг шийдвэрлэхэд хэрэглэгчдэд туслах зорилгоор веб хуудасыг хийдэг. Энэ нь мэдээж дотоод Intranet site – д тавигдах ёстой бөгөөд өөрийн веб сервертэй нөхцөлд хийгддэг. Дараахи хуудаснуудыг хэрэглэгчдэд зориулан хийх нь зүйтэй байдаг.
1. ҮТАХБ хуудас
2. Сүлжээнд тохиолдож болох эгэл гэмтэлүүдийг засварлах хуудас
3. Жишээнүүдийг агуулсан агуулсан хуудас зэрэг байна.
Тухайлбал серверийн хаягруу Intranet сүлжээний хэрэглэгч орох үед энэ хуудас автоматаар нээгддэг байхаар тохируулгыг хийж өгч болох юм.
Ихэнх вэб хуудасыг HTML парматыг дэмждэг дурын текст редакторыг ашиглан хийж болно. HTML пармат нь бусад текстийн бус парматуудаас олон дахин хялбар байдаг учираас тусгай зориулалтын эффектүүд Hyper ишлэл зэргийг зөвхөн HTML редакторуудын тусламжтайгаар хийж өгөх нь зүйтэй юмаа. Энэ хуудаснаас гадна тухайн вэб хуудас нь бусад худаснуудыг агуулсан байх ёстой.
Сүлжээний ISO/OSI загвар
Сүлжээний байгууламжуудын хооронд харилцан үйлчлэлийг зохион байгуулах нь нилээд нарийн төвөгтэй асуудал юм. Тэрээр цахилгаан сигналын түвшингүүдйиг зохицуулах кадруудыг хэлбэржүүлэх, хяналтын нийлбэрүүдийг шалгахаас эхлээд хавсралтуудын аутентификацын асуудалууд хүртлэх маш олон аспектуудыг өөртөө агуулдаг. Энэ асуудалыг шиидэхийн тулд дараахи аргачлалыг ашигладаг. Тухайлбал нэг том нийлмэл асуудалыг хэд хэдэн арай хялбар асуудалууд болгон задлах. Гэхдээ эдгээр тусраар тусгаар асуудалуудыг шийдэх хэрэглүүрүүд маань иреархи түвшингүүдийн хэлбэртэйгээр зохион байгуулагдсан байх учиртай. Аль нэг түвшиний асуудалыг шийдвэрлэхийн тулд яг түүнтэй залгаа түүний доод түвшинд буй хэрэглүүрийг ашиглаж болдог ба нөгөө талаас аль нэг түвшин дээр орших хэрэглүүрүүдийн ажлын үр дүнгүүд зөвхөн түхэй залгаа түүний дээр орших түвшиний хэрэглүүрт дамжигдан өгөгдөж болдог байна.
Сүлжээний харилцан үйлчлэлийн хэрэглүүрүүдийг ингэж олон түвшинт байдлаар авч үзэх нь өөрийн гэсэн онцлог шинж чанартай холбоотой. Өөрөөр хэлбэл мэдээ солилцооны процесст хоёр л машин оролцдог гэж үздэг учир тухайн тохиолдолд хоёр << иреархи >> еийн ажлын зохицуулалтыг зохион байгуулах гарцаагүй шаардлагатай. Мэдээ дамжуулах үедээ сүлжээний хоёр хэсэг хоёуулаа хэсэг бүлэг зохицуулалтыг хүлээн авах ёстой. Жишээлбэл Тэдгээр нь өөр хоорондоо цахилгаан сигналийг кодлох аргаа зохицуулах, мэдээний уртыг тодорхойлох дүрмээ зохицуулах , мэдээ дамжуулах үед үүсэх алдаагаа шалгах аргаа зохицуулах гэх мэт. Өөрөөр хэлбэл энэхүү зөвшилцөл нь битүүдийг дамжуулах хамгийн доод түвшинөөсөө эхлээд сүлжээний хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлдэг хамгийн дээд түвшингөө хүртэл бүх түвшингүүдийн хооронд зохицуулалт хийгдсэн байх ёстой.
Нэг түвшинд орших бөгөөд өөр өөр зангилаануудад орших сүлжээний компонентуудын хооронд солилцогдож буй мэдээлэлүүдийн пармат ба дэс дараалалыг тодорхойлдог хэлбэржүүлдэг дүрэмийг протокол гэж нэрлэнэ.
Зэргэлдээх ба хоёр өөр түвшинд мөртлөө нэг зангиланд орших протокорлуудыг хэрэгжүүлэгч модулиуд нь мөн тэрчлэн өөр хоорондоо нарийн тогтоосон дүрэм журамын дагуу стандартчлагдсан парматуудын тусламжтайгаар нарийн тодорхой тогтоосон дүрэм журамын дагуу харилцан үйлчилцдэг. Энэхүү дүрэм журамыг интерфейс гэнэ.
Ийм учираас интерфейс нь зэргэлдээ түвшинүүд дээрхи өгөгдөлүүдийн үйлчилгээг тодорхойлдог байна. Мөн чанараараа бол протокол ба интерфейс нь нэг л ойдголтыг илэрхиййлж буй боловч сүлжээний хувьд тэдгээрийн ард өөр өөр үйлчлэлийн мужийг бэхэлж өгсөн байдаг байна. : Протоколууд нь нэг түвшиний боловч өөр зангалаануудад орших модулиудын харилцан үйлчлэлийн дүрэм журамыг тодорхойлдог бол интерфейс нь зэргэлдээх хоёр түвшиний нэг зангилгаанд орших модулиудын харилцан үйлчлэлийн дүрэм журамыг тодорхойлдог байна. Түвшин бүр дээр орших хэрэглүүрүүд нь:
1. Өөрийн хувийн протоколыг боловсоруулах
2. Зэргэлдээ түвшинүүдийнхээ интерфейсийг боловсоруулах ёстой байна.
Сүлжээн дэхь зангилаануудын хоорондох харилцан үйлчлэлийг зохион байгуулах чадвар бүхий иреархи зохион байгуулалттай протоколуудын цуглуулбарыг комникацын протоколуудын стек гэж нэрэлдэг. Комникацын протоколуудын эсвэл программын замаар эсвэл аппратур хангамжийн замаар аль алинаар нь гүйцэтгэж болдог байна. Доод түвшиний протоколууд нь ихэвчлэн программын ба аппратын хэрэглүүрүүдийн аль алиных нь оролцоотойгоор хэрэгждэг байна. Харин дээд түвшиний протоколууд нь цэвэр программ хангамжийн хэрэглүүрүүдийн тусламжтайгаар хэрэгждэг байна. 1980- аад оны эхэн үед олон улсын хэд хэдэн стандартчлалын байгуулгууд (ISO, ITU-T гэх мэт) сүлжээний хөгжилд үлэмж их хувь нэмэр оруулсан загварыг боловсоруулсан байна. Энэ загварыг нээлттэй системүүдийн харилцан үйлчлэлийн загвар гэнэ. Open System Interconnection – OSI загвар нь системийн харилцан үйлчлэлийн төрөл бүрийн түвшинүүдийг тодорхойлж өгсөн бөгөөд тэдгээрийн гүйцэтгэх үүрэгт нь харгалзуулж стандарт нэрс оноож өгсөн. болдог байна. OSI загвар ёсоор ( зураг 2.1) харилцан үйлчлэлийн хэрэглүүрүүд нь дараахи долоон түвшинд хуваагдсан байдаг. Үүнд :
1. Application Layer Хэргэлгээний түвшин
2. Presentation Layer Дэлгэн харуулах түвшин
3. Session Layer харилцан ярианы түвшин
4. Transport Layer
5. Network Layer
6. Data link Layer Сувгийн түвшин
7. Physical Layer Физик түвшин
Түвшин болгон нь сүлжээний байгууламжуудын харилцан үйлчлэлийн тодорхой ганц аспекттай л ажилдаг байна.
Физик түвшин
Энэ нь холбооны физик сувгаар битүүдийг дамжуулах ажилгааг хийдэг. Жишээ нь Физик холбооны субьектив коксиаль кабель UTP, шилэн гэх мэт холбооны хэрэгсэлийн бусад зүйлсийг хамааруулж болно. Энэ түвшинд өгөгдөлийг дамжуулдаг физик орчины характеристекууд хамаардаг. Жишээ нь нэвтрүүлэх зурвас, шуугианы хамгаалалт, долгионы эсэргүүцэл гэх мэт.
Энэ түвшин дээр цахилгаан долгионы характеристекүүд мөн тодорхойлогддог. Тухайлбал импульсийн франт-н эгцлэл дамжуулагдаж буй долгионы хүчдэл ба гүйдэлийн түвшингүүд, кодлолын хэлбэр, дохиог дамжуулах хурд зэрэг болно. Үүнээс гадна энэ түвшинд залгуур үүрүүдийн төрөл хэлбэр ба тэдгээрийн контакт нэг бүрийн үүрэг зориулалтыг стандартчилаж өгсөн байдаг. Сүлжээнд холбогдсон бүх байгууламжинд физик түвшиний функцүүд хэрэгжидэг юм. Компьютерийн хувьд физик түвшиний функцыг сүлжээний карт гүйцэтгэдэг. Физик түвшиний протоколын нэг жишээ гэвэл Ethernet технолнгийн 10 Base-т спецификаци юм. Энэ спецификаци нь UTP төрлийн 3-р категорийн 100 Омын долгионы эсэргүүцэл бүхий кабель ашигласан RG-45 залгуур үүртэй, физик сигментийн максималь урт нь 100 м байх, кабель дахь өгөгдөлийг дүрслэх манчестер код ашигладаг гэх зэрэг цахилгаан силналийн болоод орчины бусад характеристекуудыг тодорхойлж өгдөг.
Data link Layer Сувгийн түвшин
Физик түвшин дээр битүүд зүгээр л илгээгддэг. Энэ үед холбооны нэг л шугам нь өөр хоорондоо харилцан үйлчилцэж буй нилээд хэд хэдэн хос комльютерууд нэгэн зэрэг ашиглагдаж байгаа нь тооцогддоггүй. Өөрөөр хэлбэл дамжуулалтын Физик орчин чөлөөгүй байж болох ыг тооцдоггүй. Ийм учираас Data link түвшиний нэг гол зорилго бол дамжуулалтын орчин сул чөлөөтэй эсхийг шалгах явдал юм. Data link түвшиний дараагийн нэг зорилго нь алдааг илрүүлэх ба коррекц хийх ( засварлах ) механизмийг хэрэгжүүлэх явдал байдаг. Үүний тулд сувгийн түвшин дээр битүүд бүлэг бүлэгээр багцлагддаг бөгөөд тэдгээрийг приемүүд гэж нэрэлдэг. Сувгийн түвшин приемүүдийг алдаагүй дамжуулах нөхцөлийг хангаж өгдөг. Үүний тулд прием болгонд тусгай цуврал битүүдийг тавьж өгдөг ба тэдгээр нь приемүүдийн эхэн ба төгсгөлд оршдог.мөн тэрчлэн приемүүдийн бүх байтуудын төлөвийг тоолж хяналтын нийлбэрийг гаргадаг ба энэхүү хяналтын нийлбэрээ приемд нэмж тавьж өгдөг.
Локаль сүлжээнд сувгийн түвшиний протоколуудыг компьютерууд Bridge-ууд, Swich-ууд, Router-үүд гэх мэт байгууламжуудад хэрэгжидэг. Жишээ нь компьютеруудад сувгийн түвшиний функцуудыг сүлжээний карт ба түүний driver-ууд хамтарч хэрэгжүүлдэг. Глобал WAN сүлжээний хувьд локаль сүлжээнээс ялгагдах ялгаа нь регуляр топлоги тэр бүр эзэмшигдээгүй тул сувгийн түвшин д өгөгдөл солилцох ажилгааг зөвхөн индивидуаль шугамын дагуу орших зэрэгцээ компьютеруудад өгөгдөл солилцох солилцоог хангаж өгдөг. Энэ түвшин дээр ажилдаг протоколын жишээ бол <<Peer to Peer>> протоколууд болох PPP-LAB-P гэсэн протоколууд юм.
Network Layer Сүлжээний түвшин
Сүлжээний түвшин нь нэгдмэл нэг Транспортын системийг үүсгэж зохион байгуулдаг. Гэхдээ энэхүү нэгдмэл систем нь мэдээ дамжуулах огт өөр өөр зарчимууд бүхий хэд хэдэн дэд сүлжээнүүдийн дунд зохион байгуулагддаг. Ийм сүлжээнүүд нь өөр хооорондоо Ruter гэгддэг тусгай байгууламжийн тусламжтайгаа холбоддог. Ruter нь сүлжээ хоорондын холболтын топлогийн талаархи мэдээлэлийг цуглуулж түүнийхээ үндэс дээр packet – уудыг зориулагдсан газарлуу нь сүлжээний түвшинд илгээдэг байгууламж юм.
Сүлжээний түвшинд мэдээ буюу packet дамжуулахын тулд нэг сүлжээнд байгаа илгээгчээс бүр өөр сүлжээнд оршин байгаа хүлээн авагчыг хүртлэх сүлжээнүүдийн хооронд хэд хэдэн удаагийн транзист дамжуулалт явагддаг. Ийнхүү маршрут гэдэг нь пакетуудыг дамжуулан өнгөрөөж байгаа хэд хэдэн цуваа Ruter – үүд юм. Энд хамгийн сайн замыг сонгож авах асуудалыг маршруутчлах гэх бөгөөд энэ асуудалыг шийдэх шийдэл нь сүлжээний түвшиний гол зорилт юмаа. Сүлжээний түвшин мөн тэрчлэн төрөл бүрийн технологиудыг хооронд нь зохицуулах ажилгаа шийдэгддэг. Мөн тэрчлэн том сүлжээний хувьд хаяглалтыг хялбарчлах ажилгаа хийгддэг ба сүлжээнүүдийн хоорондох ашиггүй ктрафиг-н зам дээр найдвартай ба уян хатан варьер (халтуудыг) үүсгэж тавьж өгөх ажилууд хийгддэг байна. Сүлжээний түвшний протоколын жишээ нь IP steck – ийн харилцан үйлчлэл бүхий сүлжээ хоорондын протокол болох TCP/IP протокол ба сүлжээ хоорондын пакет хоорондын IPX новель Steck протоколууд орно.
Transport Layer
Пакетууд нь илгээгчээс хүлээн авагч хүртлэх замдаа гажих юмуу эсвэл гээгдэж болдог. Зарим нэг хавсралт программууд алдааг залруулах өөрийн дотоод хэрэгсэлтэй байдаг ч гэсэн найдвартай холболт нь ямагт дээгүүр тавигдсаар ирсэн. Transport ийн түвшний ажилгааг дараахь байдлаар тайлбарлаж болох юм.
Хавсралтуудын ажилгааг хангах буюу стекийн дээд түвшинүүд болох
хэргэлгээний болон session – ийн түвшнүүдэд өгөгдөлийг тэдгээрийн шаардаж буй найдваржилтын зэрэглэлтэйгээр дамжуулах. OSI загвар нь Transport ийн түвшний дээрхиүйлчилгээний таван ангилалыг тодорхойлдог байна. Үйлчилгээний эдгээр төрлүүд нь өөр хоорондоо дараахь чанаруудаар ялгагддаг байна. Энэ нь :
1. Хугацаат чанар
2. Тасалдсан хобоог эргэн сэргээх боломж
3. Нэг ерөнхий Transport протоколоор дамжиж буй өөр өөр хэргэлгээний протоколуудын хоорондох хэд хэдэн холболтыг мултиплекслэх хэрэглүүрүүд байгаа эсэх.
4. Хамгийн гол нь пакетууд дубликацлагдах ( нэг пакет хоёр ижил пакет болох эсвэл бүр алга болох гээгдэж гажих зэрэг дамжуулалтын үед гарах алдааг илрүүлэх ба засах ) чадвар зэрэг нь түүний чанарын үзүүлэлтүүд.
Ер нь Transport ийн түвшинг орлцуулаад түүнээс дээших бүх протколууд сүлжээний төгсгөлийн зангилгаануудад орших программын хэрэглүүрүүдийн тусламжтайгаар хэрэгжидэг. Сүлжээний төгсгөлийн зангилгаануудад орших программын хэрэглүүрүүдийн жишээ бол тэдгээрийн сүлжээний үйлдэлийн системүүдийн компонентууд юм. Transport протоколын сонгодог жишээнүүд нь UDP стекийн TCP протокол, SPX Novel стекийн TCP/IP протокол зэрэг юм.
Session Layer харилцан ярианы түвшин
Энэ түвшин нь харилцааны удирдалгыг хангаж өгдөг.Өөрөөр хэлбэл тухайн хугацааны эгшинд аль тал нь идэвхитэй байгаагааг тодруулах мөн тэрчлэн синхронизацийн хэрэглүүрийг гаргаж тавих зэрэг ажилгааг гүйцэтгэдэг. Ингэснээрээ синхронизацийн хэрэглүүрүүдийг энд ашигласнаар урт дамжуулалтын явцад контролын цэг тавьж ямар нэг гэмтэл саатал гарсан тохиодолд тэр контролын цэгрүү буцаж бүх зүйлийг дахин эхнээс нь хийх боломж олгодог байна. Практик дээр цөөхөн хэдхэн хавсралтууд Session Layer –г ашигладаг ба тэрээр тусгаар протокол хэлбэртэйгээр маш ховор тохиолдолд ажилдаг. Энэ түвшний функцууд нь олон тохиолдолд хэргэлгээний функцүүдтэй нэгддэг ба түүнтэй нэг протокол болж ажилдаг.
Presentation Layer Дэлгэн харуулах түвшин
Энэ нь дэлгэн үзүүлэх хэлбэртэй холбоотой ажилгааг явуулдаг ба гэхдээ сүлжээгээр дамжуулагдаж буй мэдээлэлний агуулгыг өөрчлөлгүйгээр зөвхөн дэлгэн үзүүлэх хэлбэрийг нь өөрчилдөг байна. Мэдээлэлийг дэлгэн үзүүлэх түвшний тусламжтайгаар
Application Layer Хэргэлгээний түвшин
Энэ нь мөн чанартаа сүлжээний хэрэглэгч нар түүний тусгаарлагдсан нөөцүүдэд Тухайлбал : Файлууд, принтер, hyper text web хуудаснууд юм.
үргэлжлэлийг дараагийн дугаараас
URL: