ИНЕГ-ын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат 783.2 сая төгрөг угаажээ
ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын менежир Д.Эрдэнэбат нь “Электрон систем” компанийн захирал М.Батболд гэх хүнтэй бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, мөнгө угаажээ. Тэд 2012 оны хоёроос аравдугаар хооронд ИНЕГ-ын Зорчигч бүртгэлийн сүлжээний операторын сонгох шалгаруулах төслийн хөрөнгөөс удаа дараа 783.2 сая төгрөг завшсан хэрэгт холбогджээ. Тэд Хонконгод бүртгэлтэй “Treasude cosmo limited”, “Media summit limited” компанийн дансаар уг мөнгөө дамжуулан авч угаасан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэнэ.
Түүнийг өдгөө ШШГЕГ-ын 461-р хорих ангид саатуулж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 150-р зүйл ангиар шалгаж байна
mongolcoments
URL: