Ё.Отгонбаярын эхнэрийг хүн амины хэрэгтэнтэй нэг өрөөнд хорьж байна
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэж сэжиглэн Цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа билээ. Ё.Отгонбаяр гишүүн уг хэргийн мөрдөн байцаагчид эхнэртэйгээ уулзах хүсэлт гаргасан ч прокуророос зөвшөөрөл авах ёстой гэсэн юм. Өөрийг нь мэдээгүй байхад эхнэрийг их хэмжээний мөнгөний хэргээр цагдан хорисонд тэрбээр бухимдаж байгаагаа удаа дараа илэрхийлсан. Тэгвэл түүнийг эхнэрийг 461-р ангид саатуулахдаа хүн амины хэрэг хийсэн хүнтэй хамт байлгаж байгаа нь бүр их бухимдуулжээ.
Тэрбээр энэ хэрэг төгрөгийг доллар гэж андуурснаас болсон гэж үзэж байгаа юм.
URL: