“Hugo Boss” брэндийн дэлгүүрт 4 настай хүүгийн дээрээс толь унаж, нас баржээ
Английн Oxfordshire дахь “Hugo Boss” брэндийн дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт эмгэнэлтэй явдал болжээ.
Гэр бүлийнхэнтэйгээ дэлгүүр хэсэж явсан 4 настай хүүгийн дээрээс гэнэт толь унаж, эмнэлэгт хүргэгджээ.
Хүү эмнэлэгт 4 хоног эмчлүүлсэн боловч өчигдөр нас баржээ. Одоогоор дэлгүүрийг түр хугацаагаар хааж, ажилчид болон дэлгүүрт үйлчлүүлж байсан хүмүүсийг байцаах ажиллагаа явагдаж байгаа гэнэ.
Дэлгүүрийн удирдлагуудын зүгээс толь хэдий хэмжээний байсан болон яагаад хүүгийн толгой дээр унасан гэх сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөс татгалзаж байгаа аж.
mnews.mn
URL: