Санамж бичигт гарын үсэг зурлаа
Мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бохир ус цэвэрлэх байгууламжийг цогцоор нь шийдвэрлэх асуудлаар хамтран ажиллана.
Монголын үйлдвэржилт хөгжлийн төвөөс БНХАУ-ЫН QINGDAO JIANHUA FOOD MACHINERY MANUFACTURING КОМПАНИ-тай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд нь Монгол Улсад хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд МУ-ын ЗГ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг дэмжиж, хувь нэмэр оруулах үүднээс 2013-2016 онд хамтран ажиллахаар тохиролцсон.
Талууд цаашид хамтын ажиллагаагаа мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн чиглэлийн шинэ дэвшилтэт техник технологийг хөнгөлөлттэй нөхцөлөөр МУ-д нэвтрүүлэх үйл ажиллагаанд чиглүүлэх юм.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас энэхүү үйл ажиллагааг дэмжиж, Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа оролцлоо.
Эх сурвалж: www.uildverjilt.mn
URL: