Төв Европын үер Будапештэд хүрчээ
Төв Европ дахь үерийн хүч нэмэгдсээр Унгарын нийслэл Будапештэд хүрчээ. Зургадугаар сарын 9-ний байдлаар, Унгарын нийслэл дэх Дунай мөрний төвшин 8.61 метрт хүрсэн нь 2006 онд хүрч байсан рекорд төвшингээс нэг см илүү байгаа юм.
Цаг уурчдын тооцоолж буйгаар, Дунай мөрний төвшин ойрын өдрүүдэд есөн метр хүрэх ажээ. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд хоёр мянган иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна. Хамгаалалтын далан, эргийн бэхлэл барих ажилд сайн дурын 10 мянган иргэн, цэргийн албан хаагч оролцож байна. Германд Эльба мөрний ус ажжмаар багасч байгаа ажээ.
/Зууны мэдээ/
URL: