Хоёр Солонгосын уулзалт Панмүнжомд болно
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Солонгос хоорондын ажил хэргийн түвшний хэлэлцээг түр эвлэрлийн гэрээг байгуулж байсан Панмүнжом тосгонд хийх тухай Өмнөд Солонгосын саналыг Умард Солонгос хүлээн авлаа. Хоёр тал ням гарагт уулзана.
Умард Солонгос хүлээн зөвшөөрсөн хариугаа Солонгос хоорондын утсан харилцаагаар мэдэгдсэн гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамнаас мэдэгдэв.
Уулзалтыгаж үйлдвэрийн цогцолбор байрладаг Кэсон хотод хийхийг Умард Солонгосын талаас өчигдөр санал болгоод байсан билээ.
Уулзалтад хоёр талаас тус бүр гурван төлөөлөгч оролцох юм.
Ирэх долоо хоногийн лхагва гарагт сайд нарын хурлыг Сөүл хотноо хийх саналыг Өмнөд Солонгосын талаас дэвшүүлээд байна.
Кэсон дахь цогцолборын үйл ажиллагааны талаар ярилцах ажил хэргийн уулзалтын үеэр энэ саналаа дахин дэвшүүлэх юм. Учир нь Умард Солонгос дээрх саналыг хүлээж авахгүй байгаа ажээ.
Л.Урангуа МОНЦАМЭ
URL: