Ливид зэвсэгт мөргөлдөөний улмаар 11 хүн энджээ

35455_60985Ливийн хоёрдугаар том хот Бангазид 8-ны өдөр сүр үзүүлэн жагсаал хийж байгаа хүмүүс өрөхийн цэргийн байгууллагатай зэвсэгт мөргөлдөөн үүсгэж, 11 хүн эндэж, 50 гаруй хүн шархадсан байна.

Бангазийн нэгдсэн цэргийн хорооны төлөөлөгч хэлэхдээ, мөн өдөр 100 гаруй хүн Бангазийн Ливийн бамбай батальоны өмнө сүр үзүүлэн жагсаал явуулж, ардын аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө өрөхийн цэргийн байгууллага зэвсгээ тушааж, даруй тарахыг шаардсан байна. Сүр үзүүлэгчид харуулыг сүрдүүлж, хуаранд цөмрөн орохыг завдсан боловч амжилт олсонгүй. Хүнд зэвсэг ачсан 10 машин сүр үзүүлэгчдийн эгнээнд орсноор хоёр талаараа ширүүн тулалдаж эндэж шархадсан байна.

Бангазийн эмнэлгийн нэг ажилтан хэлэхдээ, мөргөлдөөнд 11 хүн эндэж, 50 гаруй хүн шархадлаа, түүний 3 хүн нь Ливийн бамбай батальоны гишүүн гэжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих