“Дэлхийн тэнгисийн хотын холбоо” байгуулагдав
8-ны өдөр бол дэлхийн тэнгисийн өдөрлөг юм. Мөн өдөр Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Жэньжөү хотод болсон “дэлхийн тэнгисийн хотын чуулга уулзалт” дээр “дэлхийн тэнгисийн хотын холбоо”-г санаачлан байгуулсан байна. Австрали, Итали, Ямайка зэрэг орнуудын тэнгисийн эргийн хотуудын засгийн газрын төлөөлөгчид хамтаар “Жэньжөүгийн тунхаг” нийтэлж, дэлхийн тэнгисийн хотууд туршлага солилцон, тэнгисийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахад тус дөхөм үзүүлэхийг санал болгожээ.
НҮБ-ын хөгжлийн төлөвлөгөөний газрын ус болон тэнгисийн төслийн хариуцлагатай хүн мөн өдрийн чуулга уулзалт дээр танилцуулж хэлэхдээ, өнөө тэнгисийн эргийн шугамаас 100 км-ын зайд байгаа тэнгисийн эргийн бүс нь дэлхийн 61%-ын GDP-г бүтээж байгаа бөгөөд дэлхийн бараг тал хувийн хүн ам нь тэнгисийн эрэг дагуу амьдарч байна, энэхүү тоо нь 2050 он гэхэд нэмэгдээд 3/4-н хувьд хүрэх төлөвтэй байна гэжээ.
Дэлхийн олон орон олон давхаргын засгийн газар болон иргэд тэнгис далайг эрхэмлэн хүндэтгэж, мөн сайжруулан хамгаалж, эдийн засгаа цаашид хөгжүүлэн, шинжлэх ухаанч судалгаа хийж, тэнгис далайг төлөвлөгөөтэй хөгжүүлэх хэв загварыг бий болгох хэрэгтэй гэж мөн өдөр нийтэлсэн “Жэньжөүгийн тунхаг”-т санаачилжээ.
china radio
URL: