Америкт жуулчилсан Хятадын иргэний хэрэглээний хэмжээ тэргүүлж байна

34b286829109b0bf8e37dfc0ff1160ab5e56ae49Америкийн Аялал жуулчлалын албаны сайтын сүүлийн үеийн тоо сэлтэд харуулснаар, өнгөрсөн жил Хятадын 1 сая 100 мянган иргэн Америкт жуулчилж, жуулчдын 10 том эх үүсвэр орны тэргүүн байранд оров. Америкт жуулчилсан Хятадын иргэдийн хүн нэгбүрийн хэрэглээ нь7000 ам долларт хүрч, гадаадын жуулчдын тэргүүнд байранд жагсаагдсан бөгөөд 2-р байран дахь Японы жуулчдаас 2500 ам доллараар илүү байна.

Хятадын жуулчид Америкт очиж байгаа нь жуулчлахаас гадна бараа бүтээгдэхүүн худалдан авах нь голлож байна. Нэгд, Хятадад баячуул улмаар олширч байна, хоёрт Америкийн зах зээлийн бараа бүтээгдэхүүн нь Хятадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байна гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Нью Йорк, Лаос Анжелес, Аляска нь Хятадын жуулчдад ихээр таалагдсан хот болжээ.

Хятадын жуулчдыг хүлээн авч байгаа нь орон нутгийн жуулчлалын компанийн орлогыг нэмэгдүүлж байгаагийн улмаар визийн чөлөөтэй бодлогыг хэрэгжүүлж, Хятадын иргэнд Америкт жуулчлах олон боломж олгохыг хүсэж байна гэж Америкийн жуулчлалын салбарынхан илэрхийлэв.

/Анар/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих