Хятадын 5-р сарын экспортын өсөлт бууржээ

67e1898cd9e25414big  Хятадын Гаалийн ерөнхий газрын 8-ны өдөр нийтэлсэн тоо сэлтээс үзвэл, Хятадын 5-р сарын гадаад худалдааны экспортын хэмжээ 182 тэрбум 770 сая ам,долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 хувиар өсөн нэмэгдсэн ч өсөлтийн хурд нь өнгөрсөн сарынхаас 13,7 нэгж буурсан байна.

5-р сард Хятадын гадаад худалдааны экспорт импортын өсөлтийн байдал өнгөрсний мөн үеэс ихээр буурсан нь Шянганы арбитраж арилжаа хязгаарлагдаж, дотор газар болон Шянганы худалдааны хэмжээ ихээр буурснаас гадна, дотоодын эдийн засаг удааширч, эрэлт хэрэгцээ багасаж, аж ахуйн нэгжүүдийн өөрийн өртөг өндөр, юанийн ханш нэмэгдэн, худалдааны орчин муудсан зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнөөс болсон гэж Гаалийн ерөнхий газраас үзэж байна.

Хятадын экспортын бараанаас электрон механикийн бүтээгдэхүүн ба уламжлалт хөдөлмөр хүч их хэрэглэх бүтээгдэхүүний экспортын хэмжээ тогтвортой өссөн бөгөөд зарим эрчим хүч, нөөц баялгийн чанартай бүтээгдэхүүний импортын хэмжээ багассаныг Гаалийн ерөнхий газрын тоо сэлтэд мөн харуулсан байна.

/Анар/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих