МОНГОЛ УЛС ДАХЬ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙД МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮН БАДМААНЯМБУУГИЙН БАТ-ЭРДЭНЭ ТАНАА
Эрхэм хүндэт ноён Бат-Эрдэнэ Танд төрсөн өдрийн тань баярыг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.Бидний дотно уулзалтыг халуунаар дурсахын ялдамд Таны нөр их хөдөлмөрч чанар, спортын гайхам амжилт, эрч хүч, ажлын өндөр чадварыг би үргэлж хүндэтгэн санадаг.
Та төрийн өндөр албан тушаал хашиж, Орос- Монголын цаашдын хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэхэд хүчин чадлаа тавьж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Танд эрүүл энх, ажлын амжилт, аз жаргал хүсч, Танаар уламжлан Монголын нийт ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе.
Таныг хүндэтгэсэн В.САМОЙЛЕНКО
2013 оны 06 сарын 07
URL: