BMW-ийн шинэхэн концепт
Баварчууд “Villa d’Este“ хэмээх тэмцээний үеэр “BMW Gran Lusso V12 Coupe”-г танилцуулсан байна. Энэ машины загварыг Pininfarina зохиожээ. Хамтран бүтээсэн энэ концепт нь “Gran Lusso” гэсэн нэрийг авсан байна.
Купе нь BMW-ийн уламжлалт загварыг өвлөн авсан бөгөөд ерөнхийдөө загварыг нь Pininfarina-д даалгасан байна.Тэд хоёр хаалгат BMW-г өөрийнхөөрөө илүү загварлаг болгох ёстой байжээ.
BMW Gran Lusso V12 Coupe-ийн салон нь энгийн BMW 6-Series-ээс төдийлөн ялгарахгүй. Машины салоныг мод болон ноос ашиглан хийсэн байна. Жолооны хувьд 80-аад оны загварыг санагдуулна.
BMW Gran Lusso V12 Coupe нь V12 хөдөлгүүртэй бөгөөд 550 морины хүчин чадалтай юм байна. 12 цилиндрийн мотор нь BMW Gran Lusso V12 Coupe-ийн онцлогийг харуулж байгаа хэлбэр болов уу.
СААК.МН
URL: