Жуулчин эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгтэнүүд баригджээ
Энэтхэгийн Химачал Прадеш мужид гурван этгээд Америкийн жуулчин эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй тэр даруй цагдаа нарт хандсан байна. Хуулийнхан сэжигтэн хэмээгдэж байсан гурван этгээдийг бариивчилсан. Харин тэд энэ балмад хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Халдлагад өртсөн жуулчин гэмт хэрэгтнүүдийн заль мэхэнд хууртан Маналид очсон ч түүнийг газар үзүүлэх бус хүчирхийлсэн байна. Тэрбээр ганцаараа явсандаа харамсч, харин амиа алдаагүйдээ баярласан талаар “Твиттер”-тээ бичжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Делид хүчирхийлэлд өртөн амиа алдсан эмэгтэйн хэрэг олонд ил болсноос хойш Энэтхэгт хүчирхийллийн эсрэг хууль батлаад байгаа юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mair yum