Шумууланд хазуулаад суумгай болжээ

images (1) Наташа Портер хэмээх 23 настай, Англи бүсгүй ердийн шумууланд хазуулаад биеийнх нь бүхий л мэдрэл алдагдаж, суумгай болжээ.

Тэрээр Австралид аялаж яваад шумууланд хазуулсан бөгөөд тухайн үедээ огт тоогоогүй байна. Гэвч хоёр хоногийн дараагаас эхлэн түүний гар юу ч мэдрэхгүй болж, биеийн байдал нь эрс муудахад бүсгүй сандарч эмнэлэгт ханджээ. Харамсалтай нь тэрээр удалгүй бүх биеийн мэдрэлээ алдаж, Гийен-Барегийн хам шинж буюу булчин задрах өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон аж.
Наташад эл өвчний халдварыг ердөө нэг шумуул тараасан байна.

Гэсэн ч аялагч бүсгүй шантралгүйгээр дөрвөн сарын турш уйгагүй эмчилгээ хийлгэсний дүнд одоо хэвтэрт байхаа больж

images (3)тэргэнд шилжсэн гэнэ. Мөн алхах дасгал бага багаар хийж байгаа бөгөөд дахин хөл дээрээ зогсвол “Эверестийн оргилд гарна” хэмээн өөртөө амласан байна. Аялах дуртайгаасаа болж суумгай болсон ч тэрээр хэзээ ч дэлхийн улс орнуудаар аялна гэсэн хүслээсээ ухрахгүй гэнэ.

М.Сониучhttp://www.ugluu.mn/5726.html


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих