Цагдааг хөнөөсөн сурагчдын хэргийг прокурорт шилжүүлжээ
Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амийг хөнөөсөн гэх сурагчдын хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Хэргийг сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Ховд аймгийн Булган сумын найм, ес, 11 дүгээр ангийн сурагчид болох Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нар нь хулгай хийх явцдаа цагдаагийн ажилтныг галт зэвсэг ашиглан амь насыг нь хороосон юм. Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд болох сургуулийн сурагчид нь урьд нь долоон удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ. Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нарыг Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11, 145.3 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.
URL: