Хуурамч дипломуудыг хураана
Сүүлийн жилүүдэд хуурамч дипломтнууд олширсон гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулах болсон.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Гантөмөр МУИС-ийн оюутнуудтай уулзаж, боловсролын шинэчлэлд мэдээлэл дамжуулдаг системээс мэдлэгт суурилсан сургалтыг нэвтрүүлэх талаар мэдэгдэхдээ энэ талаар дурьдсан юм.
Тэрбээр сургууль, оюутны байр архи, тамхигүй орчин байх ёстойг сануулахын зэрэгцээ хуурамч магистрын дипломуудыг хурааж авна хэмээн онцолсон юм.
Учир нь хүн өөрөө сурдаг гэсэн зарчим баримталж ерөнхий боловсролын сургуулиудад энэ талаар анхааруулсан байна. Түүнчлэн сургуулиуд дэргэдээ зөвлөх үйлчилгээ өгдөг, судалгаа хийдэг, хандив авдаг, цаашдаа мөнгө олдог болох хэрэгтэй гэдгийг ч онцолж, оюутнуудын сурч байгаа хөтөлбөрийн 30 хувийг дадлага болгохоо дуулгасан юм.
URL: