Миний дэлгүүрийнхэн нэмж мөнгө бичдэг дутагдалтай

“Миний дэлгүүр” -ийн талаарх таагүй мэдээллүүд нэг биш удаа олон нийтийн сүлжээ сайтуудаар гарсан билээ. Энэ удаад нэгэн худалдан авагч “Миний дэлгүүр”-ийнхэн хэрэглэгчдийг “луйвардаж” байна гэсэн тайлбартай дараах зургийг бидэнд баримт болгон илгээсэн юм.

Тэрээр Миний дэлгүүрийн нэг салбар болох Далай ээж салбараар үйлчлүүлэхэд тус дэлгүүрийнхэн 370 гр гахайн махыг 1 кг-аар бичээд 17970 төгрөг авсан  байна. Тухайн үйлчлүүлэгч эргэж очоод зохион байгуулагчид нь хэлэхэд юу ч болоогүй юм шиг буцаасан гэнэ. Ингэхдээ худалдан авагчаас уучлал гуйгаагүй байна.

Иргэд олон нийтэд үйлчилдэг газар гэхэд хариуцлагагүй ажиллаж байна. Энэ мэтчилэн гомдол санал гаргаж байгаа жишээ зөвхөн үүгээр зогсохгүй. Цаашид энэ талаар анхаарч, хянуур болгоомжтой ажиллах хэрэгтэйг олон нийт ч хэлсээр байгаа билээ.

Б.Хорол

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих