Иргэн О.Эрдэнэсолонгын талаарх ЦЕГ-ын мэдээлэл

1_1370483211Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр үдээс хойш хэвлэлийн бага хурал зарлаж иргэн О.Эрдэнэсолонго нь мөнгө угаасан байж болзошгүй тул түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр саатуулсан  талаар мэдээллэсэн юм.

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал:  “Иргэн О.Эрдэнэсолонгын нэрийн дансаар “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг  байршуулан угаасан байж болзошгүй гэмт үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэллээ.

О.Эрдэнэсолонго  нь тухайн үед яамны сайд, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэр бүхий хүний гэр бүлийн хүн. Энэ их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн 166-д зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн, мөн Эрүүгийн хуулийн 170 дугаар зүйл ангид зааснаар гэмт хэргийн шинжтэй байгаа учраас холбогдох хүмүүсийг шалгаж эхлээд байна.

Тус хэрэгт холбогдох этгээдүүдийг цагдан хорих, хөрөнгө битүүмжлэх, үзлэг шалгалтыг хийж байна. Мөн олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв нэр бүхий УИХ-ын гишүүний гэргийтэй холбоотой хэрэг нь тогтоогдвол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулж, хуульд заасны дагуу УИХ-д тавина” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих