Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго гэж хэн бэ

17d801abc4cce34greatУМБГ-аас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр  цагдан хориод байгаа нь энэ өдрүүдийн гол шуугиан болоод байна.
Ё.Отгонбаяр гишүүнийг л хүмүүс мэдэхээс биш эхнэр О.Эрдэнэсолонгынх нь талаарх мэдээлэл огт байхгүй байгаа юм. Бидний олж дуулсанаар О.Эрдэнэсолонго нь 1981 онд Нийслэлийн II дунд сургуулийг дүүргэжээ. Харин тэр жил нөхөр Ё.Отгонбаяр нь Нийслэлийн 52-р дунд сургуулийг дүүргэсэн төдийгүй тэдний хоёр сургууль шейфийн харилцаа тогтоосноор анх танилцаж байжээ.
Ё.Отгонбаяр арван жилээ төгсөөд нэг жил цэргийн албанд мордож ирээд Гадаад явдлын яамны нэр дээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулах таван хүүхдийн нэгээр шалгарсан учраас энэ шугамаараа явж суралцсан бол эхнэр О.Эрдэнэсолонго нь Анаагаах ухааны Их сургуулийг 1988 онд дүүргэсэн байна. Ингэхдээ тэд суралцахынхаа зэрэгцээ 1985 онд гэр бүл болцгоосон аж.
О.Эрдэнэсолонго айлын бага охин учраас Ё.Отгонбаяр сайд хадмындаа амьдарсан гэнэ лээ. Тэднийг нэг гэрт ороод удаагүй байхад Ё.Отгонбаяр гишүүнийг Энэтхэг дэх ЭСЯ-ны 2 дугаар нарийн бичгийн даргаар томилсон учраас нэг их удаан хадмын хаяа түшилгүй харь орныг зорисон гэнэ. Ё.Отгонбаяр гишүүнийх хоёр хүүтэй бөгөөд том хүүг нь дөнгөж мэндлээд байхад Энэтхэг рүү томилолт өвөртөлж яваад тэндээ таван жил амьдарсан байна. Энэтхэг улсыг 25-хан настай залуу хосууд зориод 30 насандаа эргэж ирэхэд нь Монгол Улс аль хэдийнэ зах зээлд шилжиж, иргэд ганзагын наймаанд мордсон байсан учраас Ё.Отгонбаяр гэдэг айлынхан ч бизнест хөл тамьсан гэнэ лээ. Ийнхүү 20 жил бизнес хийж байгаад 2008 онд Ё.Отгонбаяр сайдаар томилогдож байжээ. Түүнээс гадна иргэн О.Эрдэнэсолонго нь “Sky” их дэлгүүрийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэнэ. Гэтэл ийм их мөнгийг дансаар дамжуулсан нь мөнгө угаасан гэх хардлагын үндэслэл болсон бололтой.
Өдгөө Ё.Отгонбаяр сайдын гэргий О.Эрдэнэсолонго 461 дүгээр ангид хоригдоод байна. Нөхрийг нь хөдөө явсан хойгуур уг хэрэг болсон учраас Ё.Отгонбаяр одоо л юу болсныг ойлгох гэж хичээж байгаа бололтой.
О.Эрдэнэсолонго нь 2009-2013 оны хооронд “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” –ин дахь дансандаа 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан нь хуулийнхны анхаарлыг татаад байгаа аж. Улмаар их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэсэн үндэслэлүүдээр буруутгагдаж байна.
Энэ нь МИАТ болон Татварын Ерөнхий газрын удирдлагуудын араас илэрсэн мөнгө угаасан гэх томоохон гэмт хэргүүдийн нэг болж байна. Мөн тус хэрэгт холбогдох нэр бүхий этгээдүүдийг цагдан хорих, хөрөнгийг нь битүүмжлэх, үзлэг шалгалтыг хийгээд эхэлсэн бөгөөд интерпол, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь  тогтоогдвол  түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хүсэлт тавьж улмаар Улсын Ерөнхий прокурор хуульд заасны дагуу УИХ-д эл асуудлыг тавих аж.

Ё.Отгонбаяр: Надад тэр их хэмжээний мөнгө байхгүй


Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэр О.Эрдэнэсолонгынхоо талаар twitter хуудаснаа ингэж өгүүлжээ.

·  Ё. Отгонбаяр @OtgonbayarY 12m

Миний хань ийм менге ч мэдэхгvй гэдгийг баттай хэлж чадна. Шалгаад тогтооно биз ээ. Харин ийм цагт элдвээр давшилж буй нь ичээрэй.

·  Ё. Отгонбаяр Ё. Отгонбаяр @OtgonbayarY 15h

Жиргээчидэд хvcэхэд тоймтой мэдээлэлтэй болохоороо би бичнэ. Надад ийм менге бхгvй гэдгийг хvн бvр мэднэ. Хэвлэлийн дуулианаар бvv шуугиарай.

Ийнхүү сайд асанг маань хөдөө явсан хойгуур түүний эхнэрийг баривчилжээ. Гэхдээ өчигдрийн УИХ-ын гишүүдийн ирцээр түүнийг Ш.Түвдэндоржтой хамт өвчтэй гэж бүртгэсэн байх юм. Эхнэр нь баривчлагдчихаад “Би та нартай адилхан мэдээлэлтэй байна. Надад мэдээлэл ирвэл хуваалцанаа” гээд сууж байх гэж үү. Дээр нь ийм их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа энэ үед “Надад ийм мөнгө байхгүй” гээд л.

 

Ё.Отгонбаярын эхнэрийг хорьсон нь ZTE-тэй холбоотой юу

МАН-ын нөлөө бүхий нэгэн эрхэмийн баталж буйгаар Ё.Отгонбаярын эхнэрийг хорьсон нь ZTE-тэй холбоотой байх магадлалтай гэнэ.

Тэрбээр “Е.Отгонбаярыг өнгөрсөн жил цагдаагийнхан шалгаж байсан. Тодруулбал ZTE-гийн гэх хэрэгтэй холбогдуулан шалгасан. Гэвч энэ хэргийг одоо томоохон алба хашиж буй Ардчилсан намын нөлөө бүхий хүн даруулсан. Яагаад гэвэл энэ хэргийг сөхөх гэхээр өөрөө нэр холбогдоод байсан учраас чимээгүйхэн дарахыг үүрэгдсэн. Харин энэ удаад хэргийг сэргээсэн шиг байна. Миний мэдсэнээр Ё.Отгонбаярын гэр бүлийн хүнийг цахим хөтөлбөрийн хүрээнд чанаргүй компьютер шахсан гээд нэлээд асуудал үүсч байгаа юм шиг байна” гэсэн юм.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9107


URL:

Сэтгэгдэл бичих