АНУ-д iPhone, iPad-ийн хуучин загварыг худалдахыг хориглолоо
АНУ-ын Олон улсын худалдааны комисс “Apple” компани Америкийн газар нутаг дээр iPhone, iPad-ийн хуучин загваруудыг худалдаалахыг хориглов.
“Apple” компанийг патент зөрчсөн хэмээн буруутгасан Samsung-ийн хүсэлтээр ийм шийдвэр гаргажээ. iPhone4, iPhone3, iPad 3G болон iPad 2-т энэ хориг хамаатай юм. Эдгээр загвар нь Америкийн зах зээл дээр зарагдахаа больсон тул Samsung бэлэгдлийн чанартай ялалт байгуулж байгаа аж.
Өмнөд Солонгосын Samsung компани смартфоны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. 2013 оны эхний гурван сард тус компани “Apple”-аас хоёр дахин олон утас борлуулжээ. Гэвч “Apple”-ийн бизнес илүү ашигтай байдаг аж.
Зууны мэдээ
URL: