Монгол Улсын гавъяат тамирчин С.Батцэцэг: Аварга бусдыг гэсэн гэгээн сэтгэлтэй хүн
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, гавъяат тамирчин С.Батцэцэг:
-Аваргыг их багаасаа мэднэ. Үндэсний бөхийн түүхэнд дахин давтагдах уу, үгүй юу гэж яригдахаар том амжилт гаргасан хүн. Монголчуудын төлөө, Монголынхоо төлөө их юм хийх болов уу гэж боддог.
Тэр улс төрийн дэвжээнд ч аварга хүнээс гарах ёстой бүхий л нөөц бололцоог гаргасан болохоор гурван ч удаа бодлого тодорхойлох хэсэгт багтаж чадсан. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд түүнийг МАН-аас сойж байгаа нь улс төрд ч аваргын ухаан, хүч чадал үгүйлэгдсэнийх байх.
Тамирчин хүний хүссэн ялалт хямдхан олддоггүй. Ялагдал бүрийн цаана хөлс хүч, ур ухаан биежиж байдаг. Улс төрийн сонгууль тамирчны хувьд олимп гэж үзвэл аварга ялалтанд ойрхон байна. Тэр өрсөлдөгчөө төвөггүй буулгаж авч чадна.
Тамирчид өдөрт доод тал нь хоёр цагийн бэлтгэлд гардаг. Бэлтгэл бол бодож бясалгах цаг. Ухаан нь нээгдэнэ гэсэн үг. Тийм болохоор хүн бүхнийг хайрлах, энэрэх гэгээн тунгалаг сэтгэлтэн болдог.
Бэлтгэл хийх явцдаа хүний амьдралын зовлон шаналал, гуниг баярыг биеэрээ туулдаг болохоор Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард иргэдээ маш сайн ойлгоно гэж итгэж байна.
Энэ хүний хаана ч намбалаг, ноён нуруутай явааг харахад л хийморь сэргэх шиг болдог. Эдийн засагч, уран илтгэгч, жүжигчин гэх мэт янз бүрийн мэргэжилтэй хүмүүс Ерөнхийлөгч болсон дэлхийн түүх байна.
URL: