Хог дээр хаягдсан хүүхдийг нохой амийг нь аварчээ


Айлын тэжээмэл Пуи нэртэй тайга үүлдрийн нохой дөнгөж төрөнгүүт нь хог дээр хаясан нялх хүүхдийг аварсан байна. Тэрээр гэрийнхээ ойролцоох хогийн цэгээс гялгар уутанд хийгээд хаячихсан хүүхдийг аваад гэртээ очсон байна.
“Нохой маань гэнэт чангаар хуцаад байхаар нь бид гарч юу болоод байгааг харсан. Гэтэл тэр маань нэг ууттай юмны дэргэд сууж байна. Нягталж үзэхэд дотор нь нялх хүүхэд байсан” гэж Пуин эзэн Гумнед Тонгмак ярьжээ.
Хаягдсан хүүхдийг ойрын эмнэлэгт хүргэхэд хүүхэд төрөөд удаагүй 2,2 кг жинтэй эрүүл болохыг эмч нар хэлжээ. Хуулийн байгууллага хүүхдээ хаясан эцэг эхийг хайж, яагаад хүүхдээ ингэж хаясан болохыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Пуи нохойн гавьяаг үнэлж орон нутгийн Улаан загалмай нийгэмлэгийн салбараас медаль, суран хүзүүвчээр шагнасан байна. Нохойн эзэнд бас мөнгөн шагнал өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих