Умардынхан Өмнөдийнхөнөөс 5 см намхан учир эмэгтэй цэргүүд нь өсгийтэй гутал өмсдөг болжээ
Солонгосын хойгт байдал нэлээд хурцдаж, бараг л дайны ирмэг дээр тулаад байсан үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд умардын эмэгтэй дайчдын өндөр өсгийт өмсөөд жагсч яваа зургийг нийтэлсэн нь олны анхаарал татсан байна. Ерийн л нэг өвлийн чихэвчтэй малгай, зузаан өмд, хүрэм өмсч үсээ ардаа боосон атлаа яагаад 10 см өндөр өсгийтэй гутал өмсдөг байна аа. New York Magazine сэтгүүлийн таамгаар бол энэ зүгээр ч нэг моод биш гэнэ. Харин Умард солонгосын дайчин эмэгтэйчүүд, өмнөд солонгосын бүсгүйчүүдээс даруй 5 см намхан болохоор тэднээс дутуугүй гэдгээ харуулах гэж ийм өндөр өсгийт өмсдөг болж таарч байна. Тэр бүү хэл умардын зарим цэрэг эрс ч ийм өндөр өсгий, зузаан ултай гутал өмсдөг гэнэ. Умард Солонгост эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал өмсөхийг олон жилийн турш хориглодог байсныг шинэ залуу удирдагч Ким Чен Ун өөрчилсөн гэж Хятадын хэвлэл мэдээлсэн юм.
URL: