Гадны 39 улсад монгол иргэд саналаа өгнө

images0550ЭЖӨЭМонгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаадын 39  улсад 6000 гаруй монгол иргэд саналаа өгнө.

 Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн эдгээр иргэдийн тоог үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг баталсан эх загварын дагуу хэвлэж дуусгажээ. Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисст өчигдөр хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо эдгээр саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх гэнэ.

Б.Туул

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих