Хятадын нарны зайн бүтээгдэхүүнээс татвар авахыг эсэргүүцнэ

0020710f70c66444bigОрон нутгийн цагаар 6-р сарын 4-ний өдөр, Европын холбооны комисс Хятадын нарны зайн бүтээгдэхүүнд хямдаар борлуулахын эсрэг шалгалтын анхны арбитрын дүнг нийтэлж, 6-р сарын 6-наас 8-р сарын 6-ны хооронд Хятадад үйлдвэрлэсэн нарны зайн бүтээгдэхүүнээс 11.8%-ийн түр татвар авахаар шийдсэн байна. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэж Хятадын худалдааны яам илэрхийлжээ.

Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян 5-ны өдөр хэлэхдээ, Хятадын засгийн газар болон аж ахуйн нэгж яриа хэлэлцээ зөвшилцлөөр асуудлыг зохицуулах эрэл хүслээ илэрхийлж, асар их хүчин чармайлт гаргасан боловч Европын тал Хятадад үйлдвэрлэсэн нарны зайн бүтээгдэхүүнд шударга бусаар татвар авах арга хэлбэрийг сонгосон байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих