Данийн ханхүүг Мисс Гантогоо алмайруулсан гэнэ


Мисс Гантогоог загварыхан адтай хэмээн дүгнэдэг. Тиймдээ ч ааштай гэгддэг Соёлмаад үнэлэгдэж, өөрийнх нь хувцас гайхалтай сайхан зохидог талаар нэгэн удаа уулга алдан ярьсан байдаг. Мисс Гантогоо 2005 онд Танзанид болсон Дэлхийн миссийн тэмцээнд явахдаа Соёлмаагаар Монгол үндэстний хувцасаа хийлгээд явсан аж. Тэгээд “Бест нейшнл костюм” гэдэг шагнал авч байсан удаатай. Тиймдээ ч тэр үү загвар зохион бүтээгч Соёлмаа “Гантогоод монгол хувцас маш сайхан зохидог. Өөрөө ч их зөөлхөн, талбиун, монгол эмэгтэйн төрхтэй” гэжээ. Нэгэн удаа Хас банкинд Данийн гүнж, ханхүү хоёр ирэх болж, монгол үндэсний хувцас өмссөн сайхан хүүхэн хадаг сүү бариад угтах хэрэгтэй байна. Та олоод өгөөч, хувцас хунараа өгөөч гэж Соёлмаагаас хүсчээ. Тэгэхээр нь Гантогоог явуулсан аж. Тэр үед Данийн ханхүү Гантогоо руу хараад гацаж, гөлрөөд алмайрч орхисон гэнэ.

URL:

Сэтгэгдэл бичих