Оюутнуудыг төлбөргүй сургах нь Н.Алтанхуяг, Х.Баттулгад 87 тэрбум төгрөг олгохоос хамаагүй дээр
Манай улсын хүн амын дийлэнх хувийг 18-35 насны залуучууд бүрдүүлдэг.
Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд оюутан залуусаа дэмжих ёстой гэж МАН-ын бүлэг үзэж, оюутнуудыг үнэ төлбөргүй сургахтай холбогдсон зардлыг судалж үзжээ. Өмнө нь малчин өрх болон төрийн албан хаагчдын нэг хүүхдийн сургалтын зардлыг төрөөс дааж байсан нь их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн 70-80 хувийг бүрдүүлдэг байсан.
Их, дээд сургуульд оюутан залуусаа үнэ төлбөргүй сургах санхүүгийн боломж манай эдийн засагт бий болсон. Тиймээс хуулийн төслөө боловсруулж Засгийн газраас санал авч, УИХ-д өргөн барина гэж МАН-ын бүлгээс мэдэгдлээ.
Энэхүү хуулийн төсөл олонхийн зүгээс дэмжлэг авах нь эргэлзээтэй ч МАН зүүний үзлийг хэрэгжүүлдэг намынхаа хувьд нийгмийн сайн сайханы төлөө энэхүү хуулийн төслийг эцсээ хүртэл зүтгүүлэх нь тодорхой.
Юутай ч Монгол улсын ирээдүйг авч явах оюутан залуучуудын боловсролд зарцуулах мөнгө махны үнийг тогтворжуулахад зориулж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Max маркет”, ҮХАА-н сайд Х.Баттулгын “Max импекс”-ээрээ дамжуулан төрөөс авсан 87 тэрбум төгрөгөөс л хямдхан байв гэж. Гэхдээ харж л байя.
ЦАГ
URL: