Бөх хариуцсан сайд

 

tulgaa

Нийслэлчүүд бид мах идье гэвэл Н.Алтанхуяг, Х.Баттулгын мэдлийн компанийн бэлтгэсэн махыг иднэ.

Гурил авбал Х.Баттулгынх, сүү ууя Х.Баттулга, талх идье Х.Баттулга, бууз, банш авъя Х.Баттулга /Нүүдэл трейд/, нүүрс түлье Х.Баттулга /”Налайх” ХХК/, аялъя Х.Баттулга /Женко тур бюро/, унтаж амрая Х.Баттулга /Баянгол зочид буудал/, телевиз үзье Х.Баттулга /С-1/, сонин уншъя Х.Баттулга /Ардчилал/, дэлгүүр оръё Х.Баттулга/ Max сүлжээ дэлгүүр/, бөхчүүд элсүүлье Х.Баттулга. Твитерт орлоо Х.Баттулга. Х.Баттулгагүй юм алга. Уг нь Үйлдвэр, хөдөө аж ахуй хариуцсан сайд. Үндсэн ажилдаа төдийлөн анхаарахгүй байгаа бололтой. Д.Дагвадорж аваргыг элсүүлсэн. А.Сүхбат аваргыг элсүүлсэн. Тийм болохоор түүнийг АН-ын бөх хариуцсан сайд гэе.


URL:

Сэтгэгдэл бичих