Ираны валют болон авто машины аж үйлдвэрт хориг арга хэмжээ авлаа

f23316aa64dd9905cb024032c4b5e34ef27029e2Ираны валют риал болон авто машины аж үйлдвэрт хориг арга хэмжээ авахыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 3-ны өдөр зөвшөөрсөн байна.

Барак Обамагийн зарлигийн дагуу Америк риалыг худалдаалах буюу Иранаас бусад газарт риалаар тооцоо хийх данс нээсэн гадаадын банк санхүүгийн байгууллагад хориг арга хэмжээ авах болно. Америк анх удаа Ираны валютад хориг арга хэмжээ авч байгаа нь энэ юм. 2012 оноос хойш, Америк зэрэг орны хориг арга хэмжээнээс болж риалын ханш ихээр унасан байна.

Үүнээс гадна, Обама Ираны авто машины аж үйлдвэрт хориг арга хэмжээ авах эрх олгож, Иранд авто машин угсрахад хэрэглэх бүтээгдэхүүн болон үйлчилгээ борлуулахыг хориглосон байна.

\Э.Г\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих