Дэлхийн ажил олголт сэргэж чадаагүй

images258852trfddfdsfОлон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 3-ны өдөр гаргасан тайланд, дэлхийн ажлын байрны хүрэлцээ хангамж хямралын өмнөх төвшинд сэргэж чадаагүй, дэлхийн олон газрын ажил олголтын төвшин ч тэнцвэргүй байна. Хөгжиж буй ихэнхи орон ба шинээр хөгжсөн эдийн засгийн цогцын ажлын байрны тоон үзүүлэлт харьцангуй дээшилсэн ч эдийн засгийн хөгжингүй цогц, ялангуяа Евро бүсийн ажил олголтын байдал нэлээд хүндрэлтэй байна гэжээ.

ОУХБ-гаас гаргасан “2013 оны хөдөлмөрийн тайлан: эдийн засаг ба нийгмийн бүтцийг сэргээх” тайланд, 2012 оны 4-р улиралд дэлхийн ажил олголтын үзүүлэлт 55.7% байж, одоо дахин 30 гаруй сая ажлын байр бүрдүүлбэл сая хямралын өмнөх төвшинд хүрэх болно. 2015 он гэхэд ажилгүйдлийн хэмжээ өнөөгийн 200 саяас 208 сая болон нэмэгдэж болзошгүй гэж урьдчилан төсөөлжээ.

Уг тайланд, хөгжиж буй орон ба шинээр тулгар хөгжиж бий эдийн засгийн цогцын ажлаар хангах үзүүлэлт харьцангуй өөдрөг байж, эдийн засгийн хөгжингүй цогцын асуудал нэлээд хүндрэлтэй байна гэжээ.

Эдийн засгийн макро бодлого ба ажил олголтын зорилгыг тэнцвэртэй байлгах арга хэмжээ авч, шаардлагатай салбарт санхүүгийн тогтвортой цэгцлэлт хийж, макро эдийн засгийн бодлогын ажил олголт ба нийгэмд үзүүлэх нөлөөг түлхүү анхаарч, эдийн засгийн тогтворгүй хүчин зүйл ба хөрөнгө оруулалтыг урамшуулахыг аль болох багасгахыг санал болгожээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих